Блогтоо буцаад...
Зиа ингэж энэ сайхан нартай өдөр блогтоо юм бичдийм байж. Өмнө нь ч зөндөө бичих боломж байсан боловч даанч нэг л залхуу хүрээд бусдын блогыг уншиж суусаар л өнөөдрийг хүрсэн байна. 07.25-нд монгол яваад яг нэг сар хэртэй амарчаад ирсэн. Нутгийн агаар амьсгалаад сайхан амарч байгаад ирлээ. Хичээл маань 08.27-нд эхлэх байсан болохоор 08.25-ны оройн 18.35-н онгоцоор ниссэн. Ийгээд онгоцноос бууж ачаагаа хүлээсээр байтал шөнийн 12 болчидгийн. Ядаж байхад хагас сайны оройг хэлэхүү. Тэгсэн ашгүй харин нэмэлт Airport limuosine автобус явж байдийн. 2 дахин нугалсан үнэтэй л болхоос биш. Түүнд нь суугаад найз охинтойгоо холбоо бариад л харьсандаа. Нэмэлт автобус байгаагүй бол магадгүй онгоцны буудал дээр хонох байсан байх.
Энд ямар халуун байсан гээч... Саунд сууж байгаа юм шиг л. нимгэн шорт, подволктой байгаа ч хөлс урсаад л сэнс, душь 2-гүй бол үнэн гэцүүшүү.
За тэгээд монголд сайхан амарсоон. Тарваганы махь, хорхог, боодог идэж, айраг ууж, ээж(Ээж хад)-ийнд очиж, Лагерт гарч, хөдөө явж 1 сарын дотор сайхан л амарлаа. Даанч энэ хэдэн өдөр нүд ирмэхийн зуур л өнгөрчиж. Дүүгээ төрөх нь гээд хүлээсэн чинь даанч намайг наашаа ирсэний дараа 09.03-нд төрдийн. Өөлкийшд миний дүү чинь өөрөө жоохонын байжийж өөрөөсөө том гэдэстэй болцон байсан. Цүндээлэй дээр нь үншжийхад гэдэс дотроос нь год год гэж хөдлөөд л. Хурдхан хичээл амраасай дүүгийнхээ охиныг очиж эрклүүлье гэсэн.
Ирчээд хичээл гэсээр хэдэн найзтайгаа уулзаагүй л яваа. Ургацын баяраа төрсөн өдөртэйгөө давхцуулаад та нартайгаа уулзанаа. Өөр бас таньдаг хүн амьтантай уулздаш байгаа.
Бичсэн: NeOTRiX | цаг: 14:12 |
Latest News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих