Цагаан сарын өдрүүд...
Юуны өмнө Та бүхэндээ 17-р жарны гал гахай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Анхны сэтгэгдэл бичиж урам зориг хайрласан Ууганаадаа баярлалаа. За би гэдэг хүн ойрд блогоо шинэчлэнэ гэж бодож явсан ч ийш тийш явсаар амжсангүй ээ. Шалгалт дууссаны маргааш нь битүүний өдөр болж нөгөөдөр нь цагаан сарын шинийн нэгэн гээд л.. Өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрчихжээ. Хүний газар байгаа хүн шинийн нэгэнд мөрөө гаргадаггүй, золгодоггүй гэж сонсож байсан болохоор мөрөө гаргасангүй.
Одоогоор миний блогт хүн орж харвал оршилоос цаашгүй л байгаа байх гэхдээ цаашид өөрийн блогоо шинэчилж гоё болгоё гэж бодож яваа. Хичээл амраад түрхэн зуур ч гэсэн амхийх боломж олдсон дээр нь...
Блогтоо шинэхэн мэндэлсэн програмуудын халуухан верс-үүд, мөн мэдээж өөрийн сонирхож цуглуулдаг электро&транс урсгалд гарсан шинэхэн цомгууд, шинэ гарсан кинонуудыг татаж авахаар хэрэв амжихгүй бол линк, холбоосыг нь тавихыг хичээх болно. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих