Уншаад л баймаар байна...
Өчигдөр орой унтаж чадсангүйээ. Яагаад ч юм нойр хулжчихаад... Энд тэндхийн сайтуудаар хэслээ. Үзэх, харах, унших юм зөндөө л байна. Ингэж тэгж нэт ухаж халуурсаар нэг мэдсэн чинь өглөөний 07.23 болчихсон байдаг гэжийшд. Гэхдээ ингэж суулаа гээд харамсаагүй шүү. Учир нь би өөрт хэрэгтэй нилээн олон веб сайтуудын линк, хэрэгтэй програмуудынхаа кэйген, сериалуудыг олж авсанаар барахгүй олон шинэ зүйлийг мэдэж авлаа. Өмнө нь би энэ бүхнийг анзаардаггүй явжээ. Надад урам өгсөн нэг блог бол: Би мэргэжилдээ хайртай гэсэн http://khishgee-it.blogspot.com/ -ын блог байлаа. Үнэхээр мэргэжилдээ эзэн болж чадна гэдэг сайхаан. Энэ блогийн хуудас бүрийг нь уншмаар болоод... Ядаж байхад IT талдаа сонирхолтойг ч хэлэх үү http://khishgee-it.blogspot.com/2006/11/blog-post_19.html -"Програмистын хөгжил" нь маш их таалагдсан шүү. Мөн мэргэжил нэгтнүүд гэсэн урт жагсаалтууд дунд ч уншиж, судлах юм их байна шүү.
За тэгээд өчигдөр өглөөний 8 цагт унтаад өдөр 15 цагт сэрлээ. Нойр хүрэх нь гайгүй л юм шиг байна. Дахиад л компьютер дээрээ суулаа...
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих