2007-02-22
Microsoft Virtual PC 2007 үнэгүй боллоо.
Бичсэн: T.T.S   
Лхагва, 21 II сар 2007
CyBeRWoRLD.MN

    Программ хангамжийн салбарт тэргүүлэгч Microsoft хэрэглэгчдэд зориулж Virtual PC 2007 1.0 программыг бэлэн болгожээ. Энэхүү программ нь Windows хэрэглэгчдэд нэг компьютер дээр олон тооны үйлдлийн системийг зэрэг ажиллуулах боломжийг олгох бөгөөд уг программын тусламжтайгаар хэрэглэгч үйлдлийн системүүдийн хооронд ердөө хулганы товч дараад л шууд шилжин ажиллаж чадах юм байна. Ингэснээр Intel болон AMD-ийн сүүлийн үеийн процессоруудад агуулагдах болсон виртуал технологи  энгийн  хэрэглээнд хэрэг нь гарах боломжтой болсон бололтой.

Microsoft Virtual PC программын сүүлийн хувилбарт дараах шинэ онцлогууд нэмэгджээ:

  • 64-бит үйлдлийн системүүдийг дэмжинэ.
  • Виртуал технологи агуулах процессорын тусламжтайгаар виртуал орчин үүсгэх
  • Сүлжээний тусламжтайгаар хөндлөнгийн компьютерт үйлдлийн систем суулгах
  • Олон тооны дэлгэц дээр виртуал компьютерүүдийг ажиллуулах

Доорх үйлдлийн системүүд виртуал орчинг үүсгэхэд суурь болно:

  • Windows Server 2003
  • Windows Vista Business
  • Windows Vista Enterprise
  • Windows Vista Ultimate
  • Windows XP Professional
  • Windows XP Professional x64
  • Windows XP Tablet PC Edition

Доорх үйлдлийн системүүд виртуал компьютер дээр сууна: 

  • Windows 98 Second Edition
  • Windows 2000 Professional
  • Windows XP Home, Professional, Tablet PC Edition
  • Windows Vista Enterprise, Business, Ultimate
  • OS/2 Warp Version 4 Fix Pack 15, OS/2 Warp Convenience Pack 1, OS/2 Warp Convenience Pack 2

Мөн MS DOS 6.22, Windows 95, Windows 98, Windows ME болон Windows NT 4.0 Workstation зэрэг үйлдлийн системүүд албан бусаар виртуал компьютерт суух боломжтой.

Microsoft Virtual PC 2007-гийн 32-бит болон 64-бит хувилбаруудыг Microsoft-ийн сайтаас та үнэгүйгээр татан авч болох боломжтой. Уг программын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу

Microsoft Virtual PC 2007

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
hosting forum
Тоолуур
barrington health care for womanbarrington-public-schoolsfree sprint 8200 ringtonesfree polyphonics ringtone8100 lg ringtone vxbarrington tops national park mapharrington house hoteldave matthew band ringtonesnokia 2128i ringtone downloads data cableking of the hill ringtone



:-)
 
xaax