Би МОНГОЛоороо л баймаар байнашд...
Ойрд гадуур яваад зав жоохон муутайхан байлаа. Өчигдөр нөгөө ангийнхаа 1 Узбек найз(нэрийг нь Амир)-гаа үдэж бяцхаан пари хийсэн шүү. Цагийг их гоё өнгөрөөсөн л дөө. Тэр 1 найз маань 12 сард манай сургуулийн хэлний курст ирж солонгос хэл хальт үзчээд л буцаад явж байгаан. Уг нь бол Узбекстанаас 3(Zafar, Amir, Anvar)-лаа ирсэн л дээ. Нөгөө 2 найз маань манай хүнийг бодвол энэ хэл ээдрүүлсэн солонгос хэлийг арай гайгүй сураад байгаамоо. За тэгээд 4-лээ уулзаад л Узбек хоолонд орж дараа нь диско клуб, караоке гээд л үүр цайтал явсан. Хамт явж байхад ихэнх Со-нууд намайг эхлээд со гэхээр нь бишээ гэсэн чинь япон хүн үү(илбүн сарам-일본 사람) гэдгийн хэ хэ(манай узбекүүд ч угаасаа гадаад гэдэг нь хараад л мэдэгдэхээр). Тэгэхээр нь би үгүй ээ! Би япон хүн биш "МОНГОЛ" хүн гэсэн. Со-н зурагт нэвтрүүлгүүдээр нь монголын тухай гардаг. Гэхдээ байнга л нусаа гоожуулсан траншейны бацаанууд юмуу эсвэл хир буртагандаа баригдсан, уранхай ноорхой дээлтэй мах зулгааж байгаа хөдөөний хүний зураглал ч юмуу за эсвэл бүр алдарт Өвгөнтийн хөндийн архичин гарууд маань л монголын реклам болж гарах юмдаа. Ийм юм цацуулах нь ч манай төрийн бодлого юм шиг байгаамоо. Яагаад гэхээр ийм ядуу байдлаа бусад улсад мэдэгдэж байж л буцалтгүй зээл, тусламж авдаг гэж сонссон. Хааяа нэг гайгүй юмнууд гардаг шүү. Тэр нь бол өдрийн од шиг цөөхөн юмдаа.
Миний таньдаг зарим хүмүүс өөрийгөө Монгол гэж хэлэхээс үхтэлээ ичдэг. Учир нь Монгол гэхээр л тэдний харьцах харьцаа өөр болчдогийн гэсэн. Манайхныг энд ямар нэгэн аргаар хилээр нэвтэрч орж ирээд л шууд ажил хийгээд явчихдаг гэж ойлгодог юм шиг байгаан. Мэдээж ажилд бол манайхан сайн л даа. Үнэхээр ажлуудыг нь ганц сайн хийдэг хүмүүс нь манайхан гэж ярьдаг. Тиймээс ч монголоос ажиллах хүч их хэмжээгээр авч байгаа. Аливаа юманд сайн муу гэсэн талууд байдаг болхоор энд зуучлалаар ирж ажиллаж байгаа Монголчуудын хувьд ч гэсэн сайн, муу 2 юм байна. Муу нь гэхээр "За би л нэг визтэй хүн юм чинь яасан ч яадийн" ухааны юм бодож тасарч унаад, ухаангүй болтлоо архи уух нь муухай. Тэгээд маргааш нь ажлаа хийж чадахгүй бас майлна. За за надад ч ер нь хамаагүй л дээ. Нэр хугарахаар яс хугар гэж... Гол нь Монгол гэсэн нэр л... Мэдээж эдний хажуугаар сайн ажиллаад, сайхан амьдраад мөнгөө цуглуулаад, амьдралаа өөд нь татаад явж байгаа хүн зөндөө л дөө. Харин энд удаж байгаа хүмүүсийн хувьд бол тэд энэ орны соёлд дасаад соёлтой, сайхан харьцаатай болчихсон дутагдах гачигдах юмгүй сайхан л амьдардаг. Ихэнх авгай хүүхэдтэй нь тэднийгээ авчираад, хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулаад л... Сүүлдээ бүр Монгол хүүхдийн цэцэрлэг, сургууль хүртэл байгуулагдсан. Тэр нь ч харин зөв шүү.
Ер нь гадаадад байгаа Монголчуудаас Со-д хамгийн их монгол хүн ажиллаж, амьдарч, сурч, хувийн бизнесээ хийн хөлжиж яваа шүү. Миний бодож байгаагаар бол албан ёсны давхардсан тоогоор 30 орчим мянган монгол хүн байгаа гэж сонссон. Үүнээс гадна энд олон жил хараар байсан, тоонд нь ороогүй хүмүүсийн тоо гээд бас нилээн олон байгаа лдаа. Дээрээс нь одоо гэрээгээр орж ирж байгаа хүмүүс...
Өөр юм бичээд байвал зөндөө л байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Энд бичсэн бүхэн миний бодол байлаа. Би "ЧиНГиСийн МоНГоЛ" учраас хаана ч байсан Монгол хүн гэдгээрээ бахархаж явна.

Сэтгэгдэл:
mongol hun gedgeesee icheh hereggui
Mongol hun gedgeesee icheed hereggui bh. Tertei tergui teglee gedgee mongol hun bhaa bolij chadah bish.
Harin ch mongol humuus doroi negen bish gedgee savangiin duuriinhand uzuuleed uguh heregtei.
bi bas chamtai adil mongol huneeree baharhdag shuu. 2 laa shuu gej he he : Р
Зассан: Tsoom хэзээ: 2007-Feb-23 10:59 PM
Сэтгэгдэл бичих